АНУ-ын элчин сайдын яам Улаанбаатар хот, Монгол улс
Агаарын Чанар
Mongolia Flag USA Flag

Улаанбаатар (АНУ ЭСЯ, 11-р хороолол)

Жижиг ширхэглэгт тоосонцор буюу PM-2.5

Агаарын чанарын хамгийн сүүлчийн индекс

Aug 17,2023 16:00

21 АЧИ

Сайн

Хэрэв энэ түвшинд 24 цаг байвал
Төвлөрөл: 5мкг/м³
Өнгөрсөн 24 цагийн Агаарын чанар Сайн

PM 2.5 жижиг ширхэглэгт тоосонцорт зориулсан агаарын чанарын зөвлөмж

Агаарын чанарын индекс (АЧИ) PM 2.5 буюу жижиг ширхэглэгт тоосонцорын эрүүл мэндийн нөлөөлөл PM 2.5 буюу жижиг ширхэглэлт тоосонцорын анхааруулах мэдэгдэл
Сайн
(0-50)
PM 2.5 буюу жижиг ширхэглэлт тоосонцор нь эрүүл мэндэд бага эсвэл огт нөлөөлөл үзүүлэхгүй. Байхгүй
Дунд зэрэг
(51-100)
Хэт мэдрэг хүнд амьсгалын замын шинж тэмдэг илэрч болно Хэт мэдрэг хүмүүс удаан хугацаагаар гадагш гарахгүй байх хэрэгтэй
Мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ
(101-150)
Мэдрэг хүнд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлал ихсэнэ. Зүрх болон уушигны өвчин хүндрэнэ. Зүрх судасны өвчтэй хүмүүсийн нас баралт залуужина. Хүүхэд, насанд хүрэгчид болон амьсгалын замын өвчтэй хүмүүс удаан хугацаагаар гадаа гарахгүй байх хэрэгтэй.
Эрүүл мэндэд муу
(151-200)
Зүрх ба уушигны өвчин хүндрэнэ, зүрх судасны өвчтэй, мөн өндөр настай хүмүүс эрт нас барах магадлал ихсэнэ. нийт хүн амын дунд амьсгалын замын өвчлөл нэмэгдэнэ. Амьсгалын замын болон багтраа өвчтэй хүүхэд, насанд хүрэгчид нь удаан хугацаагаар гадагш гарахаас зайлсхийх хэрэгтэй; хүн бүр, ялангуяа хүүхэд, удаан хугацаагаар гадаа гарахгүй байх ёстой.
Эрүүл мэндэд маш муу
(201-300)
Зүрх болон уушигны өвчин ихээр хүндрэнэ. Зүрх судасны өвчтэй болон өндөр настай хүмүүсийн эрт нас барах магадлал эрс нэмэгдэнэ. нийт хүн амын дунд мэдэгдэхүйц амьсгалын замын өвчлөл нэмэгдэнэ. Амьсгалын замын болон багтраа өвчтэй хүүхэд, насанд хүрэгчид нь удаан хугацаагаар гадагш гарахаас зайлсхийх хэрэгтэй; хүн бүр, ялангуяа хүүхэд, удаан хугацаагаар гадаа гарахгүй байх ёстой.
Аюултай
(301-500)
Зүрх болон уушигны өвчин тун ноцтой байдалд хүрнэ. зүрх судасны өвчтэй, мөн өндөр настай хүмүүсийн дунд нас баралтын байдал ноцтой байдалд хүрнэ. нийт хүн амын дунд амьсгалын замын өвчлөлийн ноцтой эрсдэл ноцтой түвшинд хүрнэ. Хүн бүр гадагш гарахаас зайлсхийх хэрэгтэй.
Индексээс хэтэрсэн
(>500)
Жижиг ширхэглэгт тоосонцрын хэт өндөр хэмжээ: Нөлөөллийг бууруулахад авч хэрэгжүүлэх алхмууд – Энд дарж үзнэ үү